Monday, June 2, 2008

australia iin surguuliin tetgelegiin talaar

Австралийн Засгийн Газрын Тэтгэлэг-2008
May 21, 2008 — gegeen

Source1: Австралийн тэтгэлэг- Монгол хүн танд боломж олгож байна
Source2: http://groups.yahoo.com/group/mglaus/message/114

Related: Scholarship | Scholarship Information

May 21, 2008 — ezaya

2008 оны 5 сарын 19, Эзаяа

2010 онд 28 хүнд Австралийн хөгжлийн тэтгэлэг олгоно. Тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарласнаар авч эхэлнэ. Өргөдөл хүлээн авах эцсийн өдөр 8 сарын 25.

2009 онд ази, номхон далайн бүс нутагтаа хувь нэмрээ оруулах манлайлагчийн тэтгэлэгийг олгоно. Өргөдөлийг 2008 оны 4 сарын 1 нээс 6 сарын 30-ныг дуустал авна.

Хүн болгонд олдоод байдаггүй, австралиуд өөрсдөө ч өчнөөн хөдөлмөрлөөд олж авч чаддаггүй сургалтын тэтгэлэгийг Монгол хүн Танд Австралийн Засгийн газраас олгож байна. AUSAID хэмээн нэрлэж заншсан байгууллага нь Австралийн Засгийн газрын Олон улсын хөгжлийн агентлаг билээ. Австралийн Засгийн газар жил бүр бүс нутгийн хөрш орнууддаа AUSAID-ээр дамжуулан оюуны хөрөнгө оруулалт хийдэг. Монгол хүн Та ADS (Australian development scholarship) буюу Австралийн хөгжлийн тэтгэлэг, ALA (Australian Leadership Awards Fellowships) буюу Австралийн манлайлагчийн тэтгэлэг авах боломжтой.

ADS

Нэр бүхий буурай хөгжилтэй орны иргэдэд өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боловсон хүчин болоход нь Австралид улсад суралцуулах ADS тэтгэлэг олгодог билээ. ADS тэтгэлэг жил бүр 31 орны 1000 хүртэлх оюутнуудыг баклавр, магистр, докторын зэрэгт суралцуулдаг бөгөөд хүсвэл тухайн оюутан алсын зайн сургалтын хэлбэрийг сонгож болно. Монголын хувьд магистрын зэрэгт (master by coursework) суралцуулахыг эн тэргүүнд тавьдаг. 2003 оноос эхлэн нэр заасан төрийн байгууллагын 14 хүнд тэтгэлэг олгож байсан бол, 2008 онд 19 хүнд, 2009 онд 24 хүнд тус тус олгосон юм. Харин 2010 оноос 28 хүнд олгох бөгөөд нэр бүхий яам болон харьяа агентлагийн 18 төрийн албан хаагчидад, бусад төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлээс нэр заасан салбарт суралцах 10 хүнд тэтгэлэг олгох юм байна. 2010 оны тэтгэлэгийн өргөдлийг 2008 оны 7 сард нийтэд зарлаж авч эхлэх ба эцсийн хугацаа нь 8 сарын 25 юм байна. Дашрамд дурдахад энэ жилээс анх удаа зөвхөн төрийн албан хаагчид бус, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажиллагсад энэхүү тэтгэлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм.

Тэтгэлэгээс тавьдаг гол шаардлагууд нь хүсэлт гаргагч өргөдөл бөглөх үедээ өөрийн байгууллагтаа хоёроос доошгүй жил тасралтгүй ажилласан ба ажлын туршлагатай байх, баклаврын зэрэг эзэмшсэн байх, австралид төгссөний дараа нэр дэвшүүлсэн байгууллагтаа 2-оос доошгүй жил ажиллах хүсэлтэй байх, IELTS-ийн 5.0 буюу түүнээс дээш оноотой тэнцэхүйц англи хэлний мэдлэгтэй байх зэрэг ордог. Та австралийн их сургуульд суралцахад IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноо (яриа, бичиг, унших, сонсох чадвар тус бүр дор хаяж 6.0) хэрэгтэй.

Хэлний төвшингийн хувьд танд одоогоор австралийн их сургуульд суралцах хэмжээний англи хэлний мэдлэг байхгүй (гэхдээ дор хаяж IELTS-ийн 5.0 байх) боловч таны өргөдөл шалгарах юм бол танд 9 сарын англи хэлний курст монголд үнэгүй сурах боломжийг олгоно. 9 сарын дараа дахин IELTS –ийн шалгалт өгч, австралийн их дээд сургуулиудад ороход шаардагдах IELTS-ийн 6.5-аас дээш оноо авах хэрэгтэй.

Тэтгэлэгийн хамгийн гол шалгуур нь үйл ажиллагааны хөтөлбөр байдаг. Уг хөтөлбөр нь австралид суралцах зорилго болон суралцах салбар, курсээ тодорхойлж, австралид тухайн курсэд суралцсанаар таны одоогийн хийж байгаа ажлын болон байгууллагын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ, байгууллагын хөгжлийн зорилт, зорилгот яагаад нийцэж байгааг тайлбарласан эссэ юм. Таны үйл ажиллагааны хөтөлбөрийг аль хэр хэмжигдэхүйц, биелэгдэхүйц байна вэ, практикт хэр бодитойгоор нэвтрэх вэ гэдгээр нь дүгнэдэг.

Ингээд хэрвээ таны өргөдөл шалгарвал, англи хэлийг жилийн хугацаанд эрчимтэй сурч шаардагдах оноог авах ёстой. Гэхдээ австрали явах эцсийн шалгаруулалт нь таны суралцах салбар, курс, үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр шийдэгддэг учраас анхнаасаа зорилгоо зөв тодорхойлж, суралцах курс, салбараа зөв сонгон үйл ажиллагааны хөтөлбөрөө сайн бичих хэрэгтэй.

Тэтгэлэгийн шалгаруулалтыг Монгол дахь CaBSAF буюу Чадавхийг бэхжүүлэх, жижиг үйл ажиллагааг дэмжих Монгол-Авсралийн зорилтот хөтөлбөрийн газар (www.cabsaf.mn) зохион байгуулж явуулдаг юм. 2008 оны 8 сараас Австралийн сургалтын тэтгэлэг, үйл ажиллагааг зохион байгуулах шинэ газартай болох юм байна.

ALA

ADS тэтгэлэгтэй харьцуулахад маш өндөр шаардлага тавьдаг. Тэтгэлэгийн зорилго нь бүс нутгийн харилцаа, хөгжилд хувь нэмрээ оруулах манлайлагчийг бэлдэхэд оршдог. Магистр, докторын зэрэгт суралцуулдаг. Хүсэлт гаргагч нь дор хаяж баклаврын зэрэгтэй байх бөгөөд баклавараас дээш зэрэг эзэмшсэн байж болно. Өмнөх сургуулиа амжилттай, сайнаас дээш дүнтэй төгссөн байвал сайн, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй (дор хаяж IELTS 6.5) байх зэрэг шаардлага тавьдаг. Суралцах курсын хувьд бүх чиглэлийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд олон улсын худалдаа, өвчин судлал (pandemics), security, цаг агаарын өөрчлөлт (climate change including clean energy) чиглэлийг илүү дэмждэг. Шалгаруулалтын хувьд Та монголдоо бус, харин ази номхон далайн бусад орны хүмүүстэй өрсөлддөг.

Өргөдөлийг бичгээр болон интэрнэтээр бөглөж болно. Бичгээр бол Монгол дахь CaBSAF-д хүргэж өгч болно, интэрнэтээр бол имэйлээр илгээхээс гадна, oasis.ausaid.gov.au хаягаар орж онлайнаар өргөдөлийг бөглөж болно.

Эцэст нь хэлэхэд, монгол улсын иргэн төдийгүй австрали улсын иргэдэд ч тэтгэлэг олоод өндөр төлбөртэй топ сургуулиудад сурна гэдэг бол тэнгэрийн мундаг атгасантай адил том аз завшаан. Австрали хүмүүсийн ихэнх нь дунд сургуулиа төгсөөд ажиллаж эхэлдэг. Хэдэн жилийн дараа зээлээр төлбөрөө хийгээд сурдаг. Харин монгол хүн танд австралийн засгийн газар боломж олгож байна. Сургалтын төлбөр жилийн дунджаар 18 мянган австрали доллар, дээр нь австралид амьдрах өртөг сарын дунджаар 1400 австрали доллар, эрүүл мэндийн даатгал, Монголоос ирж, очих зардал гээд тоолж баршгүй их мөнгийг та монголд ч, гадаадад ч яаж ч хөдөлмөрлөөд олохгүй. Харин танд боломж байна. Боломжийг ашиглахгүй өнгөрвөл Таныг амьдралын зорилгогүй, идэвхгүй нэгэн байна гэж дүгнэнэ.


Sunday, June 1, 2008

Iluu uhaanaas dutuu uhaanaa duurgej yav.

-Титэм үг-
Оюун ухаанаа хөгжүүл. Тамирчин хүн бэлтгэл дасгалыг уйгагүй махран хийж байж ур чадвар нь дээшлэн амжилтад хүрдэгийн адилаар оюун ухааныг үргэлж зүлгэн тордож, хөгжүүлэн төгөлдөржүүлж байж чиний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амжилт ололт санаж хүссэн хэмжээнд хүрэх болно.
Оюун ухаанаа хөгжүүлэх гурван зам байдаг тухай дорнын мэргэдийн сургаал байна, "Нэг дэх нь сэтгэн бодох зам-энэ бол хамгаас буянтай. Хоёр дахь нь даган дууриах зам-энэ бол хамгаас хялбар, Гурав дахь нь хувийн туршлагын зам-хамгийн хэцүү нь юм". Хүүхэд залуус та нарыг оюун ухаанаа хөгжүүлэх хамгаас буянтай зам болох сэтгэн бодох замыг түлхүү сонгоосой гэж хүсэх байна. "Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэн тогтоохоос илүү аль болох ихээр тунгаан бодох хэрэгтэй" хэмээн их гүн ухаантан сургасан. Тунгаан боддоггүй хүн бол хүсэл тэмүүлэлгүй хүн, Их голын уснаа хөвж яваа модны зомголоос өөрцгүй. Урсгал хаашаа-зомгол тийшээ. Тунгаан боддог хүн явах замаа өөрөө сонгоно. Зам байхгүй бол замаа дархална. Тунгаан боддог хүн хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх өөрийн гэсэн ухаан бодолтой. Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ухаан заяасан. Ухаанаа ашиглаж, хүслээ биелүүл. "Ухаан муутай хүнийг бусад хүмүүс хуурч, харалган болгож, боолчилдог. Гагцхүү тунгаан бодож сэтгэдэг хүн л эрх чөлөөтэй, бие даасан байдаг", Оюун ухаанаа зогсолтгүй, идэвхтэй ажиллуул. Ашиглаж байгаа түлхүүр л байнга гялалзаж байдгийн адилаар бодож сэтгэж, зогсоо чөлөөгүй ажиллаж байгаа оюун ухаан л эзнээ чимэн гялалзуулж байдаг юм. Зарим хүний оюун ухаан илэгдсээр нэмэр тусгүй болдог бол нэлээдийнх нь хэрэглэгдэхгүй байсаар зэвэрч мохдог. Оюун ухаанаа зөвхөн хөгжүүлэх нь хангалттай биш, түүнийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
Бидний өвөг дээдэс "Биеийн бөхөөр ганцыг ялъюу. Ухааны бөхөөр олныг ялъюу" хэмээн сургасан. Хэлж сургаад орхисонгүй хийж хэрэгжүүлж чаддаг байлаа. Дэлхийн талыг эзэгнэсэн эзэнт гүрнээ байгуулж байсан цөөхөн монголчууд чухам л оюун ухааны бөхөөр олныг ялан дийлж байсан байна. Долоо, найман зууны тэртээх бидний дээдсийг боловсролгүй, бүдүүлэг зэрлэгүүд байсан мэтээр дүрсэлсэн харалган өрөөсгөл ойлголт тэнэж явдаг. Түүхийн үнэн үүнийг үгүйсгэж байна. Цэргийн жанжид нь бичиг, цэргийн эрдэм хосолсон оюуны асар өргөн цартай хүмүүс байсан нь түүх бичлэгт тэмдэглэгдэн үлджээ. Тэд зөвхөн ирт сэлмээр тулалддаггүй, хурц ухаанаар тулалдан дийлдэг байсан. Одоогоос долоон зуу гаруй жилийн тэртээ амьдарч байсан Баарин овогт Баян хэмээх цэргийн жанжин байлаа. "Хөхөмдөг уулсыг сэлмээр зурахуйяа уул хагарах шиг болмуй. Хөх мөрнөө хүлгээн услахуйяа мөрөн ширгэхэд хүрчүхэй" гэсэн бадаг Хубилай сэцэн хааны зарлигаар өмнөд Хятадад тогтож асан Сүн улсыг дайлаар мордон түвшитгэхдээ Баян жанжины хятадаар бичсэн шүлгийнх нь хэсэг болой. Түүний шүлэг аугаа сүрлэг, цог жавхлантай, сэтгэмж чанга, санаа гүн, хэтрүүлгийг чадамгай хэрэглэж, хураангуйллыг сайхан тааруулсан байдаг" хэмээн судлаач тэмдэглэжээ. Харь хэл дээр шүлэг зохиол туурвина гэдэг оюуны маш өндөр чадавхийг илтгэх баримт мөн. Оюун ухааны ийм чадвартай хүмүүсийн хүчээр орчлонгийн хязгаар хүртэл морин дэл дээр явж, түг түмэн хүн зоныг хураан захирч чадаж байжээ. "Хүч чадлын өмнө сөгдөж болох авч, гагцхүү оюун ухаанд үг дуугүй бууж өгдөг" гэдэг үнэн аж.
Ухаанаа маш зөв ашиглах хэрэгтэй. Ухаалаг биш амьдарч байгаа бол ухаанаа бүр ч ухаантай ашигла. Хүнд зөвхөн ухаалаг биш амьдарч байгааг харуулахын тулд бус, харин ч ухаалаг амьдруулахын тулд ухаан заяасан гэдгийг эрх биш ухаармаар. Эрвээхэй өөр цэцгийг хайн нисдэгийн учир нь өөр сайхан цэцгийг эрж буй хэрэг. Ухаант хүн утга төгөлдөр сайхан аж амьдралыг эрвээхэйн адил эрж хайж байдаг билээ. Эрдэнэт хүн оюун ухаанаараа л мөрөөдлийн тэр сайхан амьдралаа цогцлуулах учиртай. Хүн эхээс оюун ухаан, эрдэм чадвар төгс төрдөггүй. Эрдэм номд хичээн суралцаж, оюун мэдлэгээ сэлбэн зузааруулж, эрдэм ухааныг эрлээр олдог бөлгөө. Өөрт хэрэгтэй зүйлийг илүү мэдэхийн төлөө шамд. "Олон зүйлийг бус, харин хэрэгтэй зүйл мэддэг хүн л мэргэн ухаантай байдаг".
Туршлага ба ажиглалт, тунгаан бодох чадвар оюун ухааны шавхагдашгүй их эх бүлгүүд байдаг юм. Тэдгээрийг ашиглах боломж хүн бүрт нээлттэй бөгөөд тэгш заяасан. Дүүрэн ашиглаж оюун ухаанаа тэл. Ухаан чинь тэлэгдэх тусам даруу зангаа тэр хэмжээгээр тэлж яв. Өөрийгөө маш их ухаантай гэж хүчтэй итгэсэн хүн гол төлөв ухаанаар маруухан юм уу ерөөс ухаан муутай тийм хүмүүсийн тоонд тоологдох болдогийг бодолцоорой. Ухаантай хүмүүс урьдаар бодож, дараа нь ярьдаг. Ухаан муутай нь юуны түрүүн ярьж, дараа нь юу ярьснаа боддог. Хийснийхээ дараа би юу хийчихэв ээ гэж халаглан бодох хүмүүс тийм ч гаргууд ухаантайд тооцогдохгүй байх. Мэргэн ухаантай хүний шинж чанар гурван зүйлд байдаг тухай мэргэд айлдсан байна. Нэгдүгээрт, бусдад хийхийг зөвлөдөг зүйлээ өөрөө хийдэг байх. Хоёрдугаарт, шударга ёсны эсрэг хэзээ ч явахгүй байх. Гуравдугаарт, өөрийг нь хүрээлж буй хүмүүсийн сул талыг тэвчин өнгөрөөдөг байх.
Ухаанаа зөвхөн зөв зүйлд зарахыг хичээ. Тэнэг зүйл хийхийн тулд өөрийн ухааныг ашиглахыг тэвчиж хэрхэвч болохгүй. Хэрвээ ухаан хорслоор нэвчин хорсолд дэвтэх юм бол өөрийн бүх сайн сайхан шинж чанараа алддаг болохыг мэд. "Мэргэн ухаантай хүн өөрийн дутагдлаас ичдэг боловч түүнийгээ засахаас ичдэггүй" юм. Дутагдал хийгээд тааламжгүй зүйлсийг өөрийн ухаанаар таягдан хаяж, холдон сал. Ухаантай хүн тааламжтай зүйлийн хойноос төдийлөн хөөцөлдөөд байдаггүй, харин тааламжгүй зүйлээс салгаж өгөхийн хойноос ихэвчлэн хөөцөлддөг гэдэг юм билээ шүү. Ер нь ухаан дутсан газар бүх юм илт дутагддаг гэдгийг анхаарч яв.
Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж авахыг хичээцгээ. Ухаантан өрсөлдөгчдөөсөө, тэр ч бүү хэл дайснаасаа хүртэл олон зүйлийг сурч амждаг юм. Нэг толгой дажгүй, гэхдээ хоёр нь дээр гэсэн үг бий. Бүх зүйлд өөрийн бодол, ухаантай байцгаа. Өөрийн ухаангүй хүн ухааныхаа савыг бусдын ухаанаас дүүргэж авах гэж хэчнээн хичээгээд нэмэр тусаар бага. Хүн өөрийн ухаангүй байвал бүх хүмүүсийн ухааныг нийлүүлээд авсан ч олигтой амжилтыг олохгүй. Өөрийн ухаантай байж л үйлс ажил нь өөдрөг, өргөө гэр нь өнгөтэй жавхаатай байх болно.